Г.Наранцэцэгийн "Мастерс"-ийн бүх барилдааны видео

Архангай аймгийн Их тамир сумын харьяат, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг нэр хүндээрээ ДАШТ-ий дараа ордог “Мастерс” тэмцээнээс -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхийн бүсд орж ирлээ. Тэрбээр энэ онд Оберварт, Хонгконгийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлж, Парисын Их дуулгад шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаараа дэлхийд 33 дугаарт эрэмблэгдэж байв. Улмаар дэлхийн хошой аварга Дариа Белодид, олимп, дэлхийн аварга Паула Парето, дэлхийн аварга Фүна Тонаки, Ами Кондо нар “Мастерс”-ийг өнжих болсноор манай тамирчинд боломж гарч ирсэн билээ. Энэ боломжийг манай тамирчин маш сайн ашиглаж чадсан бөгөөд эхний тойрогтоо 33 настай олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Серновицкиг даралтаар вазари үнэлгээ авч ялсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо буюу шилдэг наймд шалгарахын төлөө ДАШТ-ий хошой тавдугаар байрт, энэ оны Бразилийн Их дуулгын аварга. IJF-ийн дэлхийн цувралын долоон медальт Португалын Катарина Костатай хүч үзсэн. Түүнийг манай бөх нэмэлт цагт буюу 4:56 минутад вазари үнэлгээгээр буулгаж авлаа. Улмаар хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Их дуулга ангилалын хошой хүрэл, Гран При ангилалаас 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байгаа. Францын Мелани Клемоныг хоёр вазаригаар буюу цэвэр яллаа. Түүнчлэн хагас шигшээд энэ оны ДАШТ-ий эхний тойрогт учраа таарсан Словений Маруса Стангарын 15-хан секундэд хутгах мэхээр цэвэр ялж медалийн болзол хангасан юм. Түүнд хэсгийн аваргын төлөө ялагдсан М.Клемон хүрэл медалийн төлөө манай гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгийг ялж, “Мастерс”-ийн анхны медалиа гарджээ. Харин манай Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн Дистрия Красничид нэмэлт цагт ялагдснаар мөнгөн медаль хүртсэн. Энэхүү тэмцээнд түрүүлсэн Д.Красничи хэсгийн аваргын төлөө Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэгийг, хагас шигшээд манай гавьяат тамирчин М.Уранцэцэгийг, аваргын төлөө Г.Наранцэцэгийг ялж, “Мастерс”-ийн хошой аварга боллоо. Харин Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртснээс гадна чансаагаа 1260 оноогоор ахиулж, 12 байр урагшилсан бөгөөд 21 дүгээр байр руу дэвшлээ.

Г.Наранцэцэг эхний тойрогт http:// Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт http:// Г.Наранцэцэг гуравдугаар тойрогт http:// Г.Наранцэцэг хагас шигшээ барилдаан http:// Г.Наранцэцэг аваргын төлөөх барилдаан http://


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ