Г.Хэрлэнгийн барилдаануудын видео

“Чиндао-2019” дэлхийн мастеруудын тэмцээний -66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Жи-Мобайл” компани, “Шижирт гүн” компаний тамирчин “Мастерс”-ийн аварга Ганболдын Хэрлэн мөнгөн медаль хүртлээ. Манай бөх эхний барилдаандаа Германы Себастьян Сейдлтэй нийт 11:24 секундын барилдаан хийж цэвэр яллаа. Харин хоёрдугаар тойрогтоо манай жүдоч Азербайжаны Нижат Шихализадаг нэмэлт цагт буюу барилдаан эхлээд 5:09 минутад вазаригаар унагаснаар шилдэг наймд шалгарлаа. Улмаар хэсгийн аваргын төлөө тэрбээр дэлхийн чансааг тэргүүлж явсан ДАШТ болон “Мастерс”-ийн хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг 2:07 минутад хутгах мэхээр цэвэр яллаа. Түүнчлэн хагас шигшээд Израйлын Барух Шмайловыг цэвэр ялсан. Энэ барилдаанд манай бөх өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч сүүлийн минутад алдаа гаргаж үнэлгээ тэнцсэн. Гэвч манай бөх барилдааны төгсгөлд бусгах мэхээр дахин нэг вазари авснаар финалд шалгарсан. Харин аваргын төлөө манай бөх Италийн Мануэль Ломбардог хоёр торгуулиар илүүрхэж явсан ч 2:14 дэх минутад өрсөлдөгчийнхөө өмсөх мэхэнд иппон буужээ. Ингэснээр тэрбээр “Мастерс” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын амжилтыг давтсан бөгөөд чансаагаа 1280 оноогоор ахиулж, гурван байр ахиж дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Г.Хэрлэнгийн эхний тойргийн барилдаан

Г.Хэрлэнгийн хоёрдугаар тойргийн барилдаан

Г.Хэрлэнгийн гуравдугаар тойргийн барилдаан

Г.Хэрлэнгийн хагас шигшээ барилдаан

Г.Хэрлэнгийн аваргын төлөөх барилдаан

 

 

 


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ